>Пицца Хат брэнд 400 гаруй хүүхдэд гэнэтийн бэлэг барилаа
2021 оны 2 сарын 3

Пицца Хат брэнд 400 гаруй хүүхдэд гэнэтийн бэлэг барилаа

By: Admin
Үргэлж хүүхэд, багачуудыг дэмжин ажилладаг Пицца Хат брэнд “Хүүхэд хамгааллын төв болон Хүүхдийн асрамжийн газар”-ын нийт 400 гаруй хүүхдүүдэд халуун пиццагаа хүргэн өгч, тэдний 1 өдрийг амттай, аз жаргалтай болголоо.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Таван Богд Фүүдс Пицца ХХК-ийн хамт олон нь “хүрэлцэхгүй хүргэлт”-ээр пиццагаа хүргэж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан, алсын зайнаас амтат бүтээгдэхүүнээ хүүхдүүдэд хүлээлгэн өгсөн юм. 

alt

Пицца Хат брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын төлөө тэдний бүтээлч байдлыг нэмэгдүүлэх тэмцээн уралдаануудыг тогтмол зохион байгуулж мөн ‘’Монголын Оюун Ухааны’’ академитай хамтран хүүхдүүдийн сургалтын төлбөрт дэмжлэг, тусламж үзүүлэн ажилладаг билээ. 

alt
alt

Хүүхэд бүхэн аз жаргалтай байг-Пицца Хат брэнд

alt