>Бяцхан үрсэд Kinder брэнд гэнэтийн бэлэг илгээлээ
2020 оны 12 сарын 25

Бяцхан үрсэд Kinder брэнд гэнэтийн бэлэг илгээлээ

By: Admin
Хүүхэд бүхний дуртай Kinder брэнд бяцхан үрсийг баярлуулахаар “Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 хүүхдэд, “Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв болон ид шидийн орны эмзэг бүлгийн хүүхдүүдэд түгээдэг “ид шидтэй богц” хүлээн авах нийт 150 хүүхдэд “Оюунлаг Kinder” шинэ жилийн бэлгээ хүргэлээ.

Таван Богд Интернэйшнл ХХК-ийн хамт олон аюулгүй байдал, ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хангаж, алсын зайнаас хүрэлцэхгүйгээр бэлгүүдийг хариуцах хүмүүст  хүлээлгэн өгсөн байна. Өглөө сэрэхэд нь Kinder бэлэг гацуурынх нь доор өрөөстэй байсан нь бяцхан үрсэд гэнэтийн бэлэг болж, олон хүүхэд догдлон баярласан нь гарцаагүй биз ээ. 

alt
alt

Covid 19 цар тахлын үед ч бяцхан үрсийг баярлуулахаар хичээн ажиллаж буй “Ид шидийн орон” , “Өнөр бүл” –н хамт олондоо талархан Kinder брэнд хамтран ажиллаж шинэ жилийн бэлгээрээ бяцхан үрсээ нийгмийн хариуцлагын хүрээнд баярлуулж чадсандаа  баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Хөл хорионы үед хонгор үрсээ дуртай амттанаар нь шагнаж, хүүхэд бүрийн хүсэл  KINDER бэлгээр баярлуулаарай.

alt

Хүүхэд бүхэн жаргалтай байг- Kinder брэнд

alt