Таван Богд ХХК нь 1995 онд байгуулагдсан. Анх Японы алдарт FUJI FILM брэндийг төлөөлөн үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсад нэр хүндтэй , дэлхийн брэндүүдийг төлөөлөн ажилласан бөгөөд 2013 оноос эхлэн TOYOTA брэндийг төлөөлөх болсон юм.
Манай компанийг TOYOTA брэндийн албан ёсны дилер гэдгээр хэрэглэгчид маань сайн мэддэг. Бид TOYOTA брэндээс гадна дараах брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг.
BRIDGESTONE - Суудлын автомашины дугуй /Япон улсаас/
OZ RACING - Суудлын автомашины обуд /Итали улсаас/
3M - Автомашины хамгаалалтын хуулга /АНУ-аас/
GS YUASA - Автомашины аккумлятор /Япон улсаас/
WEATHERTECH, EGR, ARCTIC TRUCKS - Автомашины тоноглол, арчилгааны бүтээгдэхүүн
зэргийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Бид TOYOTA брэндийг сонирхож буй хэрэглэгч нартаа зориулж автомашин худалдан авах болон үйлчилгээ авах бүх таатай нөхцөлийг бүрдүүлж ажилладаг. Үүнд:
Автомашин худалдан авах үеийн бүх үйлчилгээ нэг дор
- Хотын төвийн байршил
- Автомашины сонголт болон бэлэн нөөц
- Зээлийн үйлчилгээ
- Даатгал
Автомашин худалдан авсны дараах засвар үйлчилгээ
- Агрегат засвар,
- Кузов засвар,
- Сэлбэг, тос
- Бусад арчилгааны үйлчилгээ нэг дор
Бид TOYOTA МOTOR корпорацын олон улсад мөрддөг Дистрибьютер болон Дилер бүтцийн дагуу албан ёсны эрхтэй ажилладаг. Түүнчлэн TOYOTA GLOBAL OPERATION GUIDELINE стандартыг мөрддөг. Үүнд:
гэх мэт дэлхийн стандартыг нэвтрүүлэн ажилладаг билээ.
Таван Богд ХХК-г сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч та бүхэндээ талархал илэрхийлье. Цаашид хэрэглэгч та бүхний хүлээлтээс давсан сэтгэл ханамжийг бий болгохын төлөө хичээнгүйлэн ажиллах болно.