>KFC-Яармаг салбар өөрөө захиалга хийдэг "Киоск" машинтайгаар нээгдлээ!
2021 оны 1 сарын 11

KFC-Яармаг салбар өөрөө захиалга хийдэг "Киоск" машинтайгаар нээгдлээ!

By: Admin

KFC брэнд хэрэглэгчдийнхээ хүсэлтээр , Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагт 11  сарын 11-ний өдөр шинэ салбараа нээж, яармагийг  KFC салбараар “дүүргэлээ”.

Монголд анхлан автомашинтайгаа үйлчлүүлдэг үйлчилгээг нээсэн  KFC брэнд Яармагийн шинэ салбартаа хэрэглэгч өөрөө өөртөө үйлчилдэг киоск машиныг нэвтрүүлж, үйлчилгээний дэвшилтэт стандартыг бусдадаа санал болгож байна.

Энэ салбар нь  өөрөө өөртөө үйлчлэх КИОСК машинтай гэдгээрээ онцлог бөгөөд хэрэглэгч кассан дээр захиалга өгөхгүйгээр киоск машины дэлгэцэн дээрээс  өөрийн хүссэн бүтээгдэхүүнээ хялбар сонгож, мөн  төлбөрөө дижитал хэлбэрээр төлөх боломжтойгоороо давуу талтай юм. Ингэснээр хэрэглэгч сонирхолтой байдлаар захиалгаа өгөх,  цаг хугацаагаа хэмнэх, аюулгүй байдлаа хангах боломжтой. 

Та бүхэн интерьер заслын хувьд ч цоо шинэ өнгө төрхтэйгөөр таныг хүлээж байгаа  Яармаг салбараар  зочлон, шинэ киоск машинаар үйлчлүүлээрэй.

alt

Онцгой нөхцөл байдлын үед эргэн нээгдэж байгаа KFC- брэндийн  бүхий л салбарууд ажилтан, хэрэглэгчдийнхээ эрүүл, найдвартай байдлыг хамгаалах үүднээс ажилтан бүр PCR шинжилгээг хийлгэж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу баримталж амтат шарсан тахиагаа та бүхэндээ хүргэхээр  үүд хаалгаа нээж байгаа билээ.

Мөн үйлчлүүлэгч та ч бас өөрийн болон бусдынхаа төлөө  салбарт орохдоо QR код уншуулах, халуунаа хэмжүүлэх, гараа ариутгах, зай барих зэрэг журмыг  дагаж мөрдөхийн хамт энэ онцгой нөхцөлд  гараас гарт бэлэн мөнгө дамжуулахгүй, цахим хэлбэрээр төлбөрөө төлөөрэй.

Хамтдаа хичээж, дархлаагаа дэмжиж, эрүүл байцгаая!

KFC брэнд

alt
alt
alt