>Godiva “MASTERPIECES” шоколад сүлжээ дэлгүүрүүдээр худалдаанд гарлаа
2020 оны 9 сарын 18

Godiva “MASTERPIECES” шоколад сүлжээ дэлгүүрүүдээр худалдаанд гарлаа

By: Admin

Тансаг зэрэглэлийн шоколадны брэнд болох Годива нь Монгол улсад нэрийн дэлгүүрүүдээ нээгээд 3 жил 

өнгөрчээ. Дэлхийд гайхагдсан амт, чанартай тансаг зэрэглэлийн шоколадыг авахдаа бид зөвхөн Годива нэрийн дэлгүүрийг зорьдог байсан бол гэрийнхээ дэргэдээс амтат шоколадаа авах боломжтой боллоо.

Годива брэнд нь  илүү олон хүний өдөр тутмын хэрэглээнд зориулан, амтат шоколадаа хүргэх зорилгоор 

“Masterpieces” төрлөө үйлдвэрлэн, сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байна.

Godiva masterpieces

Годива брэндийн 90 жилийн ойн баярыг угтан нэрийн дэлгүүрээр хамгийн сайн худалдаалагддаг “signature” төрлийн шоколадаа цуглуулга болгож “premium” зэрэглэлийн шоколадыг үйлдвэрлэн гаргасан нь 

“Masterpieces” билээ.

Masterpieces шоколад нь уламжлалт Годива-н төрлүүдээс ялгарах гол онцлогууд: 

  • Үйлдвэрийн шат дамжлагаар илүү олон тоо ширхгээр хийгддэг 
  • Хэрэглэгчдийнхээ гарт илүү ойрхон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагддаг
  • Үнийн хувьд боломжийн 
  • Алдартай баримал, уран зургуудаас санаа аван урласан өнгөлөг, олон төрөлтэй

Харин Годива брэндийн уламжлалт шоколадны онцлогууд: 

  • Гараар чимэглэдэг
  • 1926 оноос хойш өв дамжин ирсэн уламжлалт аргаар хийдэг, тусгай технологиор жороо зохиодог
  • Хамгийн дээд зэрэглэлийн орц, найрлагыг ашигладаг
  • Хүчирхэг брэнд, хамгийн нандин бэлэг гэдгээрээ алдартай
  • Хадгалалт, тээвэрлэлтийн нарийн горимтой
  • Зөвхөн өөрийн нэрийн дэлгүүрүүдэд худалдаалагддаг.