>"Mompreneurz 2020" арга хэмжээнд Активиа брэнд хамтран ажиллалаа
2020 оны 10 сарын 16

"Mompreneurz 2020" арга хэмжээнд Активиа брэнд хамтран ажиллалаа

By: Admin

Эмэгтэйчүүдэд зориулагдан жил бүр зохион байгуулагддаг “Mompreneurz 2020” конференсид “Активиа” брэнд хамтран ажиллалаа.

Тус конференс нь ажил амьдрал, бизнес, хувь хүний хөгжилдөө үнэтэй хувь нэмэр оруулах хүсэлтэй энтрепренёр эмэгтэйчүүд нэг дор цуглан мэдлэг мэдээлэл, урам зориг, харилцаа холбоог бий болгох зорилготой нэгдсэн арга хэмжээ юм.

alt
alt

Нийт 350 гаруй ээжүүд, эмэгтэйчүүд хүрэлцэн ирж, оролцсон ба тэдгээр хүмүүст Активиа брэндийн бүтээгдэхүүний дээжээс бэлэглэсэн билээ.

alt

Арга хэмжээний үеэр “Danone” корпорацийн Монгол дах суурийн төлөөлөгч Л.Золзаяа өөрийн бизнесийн түүхээ хуваалцаж, Danone корпораци болон Активиа брэндийн тухай товч танилцуулга хийж, мэдээлэл өгсөн юм.

Дашрамд дуулгахад Таван Богд Интернэйшнл ХХК нь дэлхийн сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлд №1, 100 жилийн түүхтэй "Danone" корпорацийн Активиа, Актимел, Растишка, Даниссимо, Bio Баланс, Простоквашино гэх зэрэг брэндүүдийг Монголынхоо хэрэглэгчдэд 2016 оноос хойш тасралтгүй хүргэж байна.
Бүх бүтээгдэхүүн нь байгалийн жимс, шингэн үнээний сүүгээр хийгддэг, нөөшлөгч бодис, генийн өөрчлөлтгүй гэдгээрээ онцлогтой тус корпорацийн томоохон брэндүүдийн нэг болох Активиа нь хоол боловсруулалтыг дэмжих онцгой үүрэгтэй билээ.

alt

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.