English

МАРКЕТИНГИЙН АХЛАХ МЕНЕЖЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Компанийн маркетингийн бодлого, төлөвлөлтийг хангаж ажиллах, гүйцэтгэлийн хэрэгжилтэнд хяналт тавих;
  • Компанийн эрхэм зорилгын хүрээнд бизнесийн буюу өрсөлдөөний стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлыг хамтран зохион байгуулах, манлайлж оролцох;
  • Маркетингийн судалгааны багийг удирдан чиглүүлж хамтарч ажиллах;
  • Салбар компанийн маркетингийн менежерүүдэд маркетингийн үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж хамтран ажиллах;
  • Маркетинг, идэвхжүүлэлттэй холбоотой судалгаа, шинжилгээний ажлыг төлөвлөлтийн дагуу тогтмол гүйцэтгэх, судалгааны харьцуулалт, үр дүнд үндэслэн цаашид баримтлах бодлого, үйл ажиллагааны төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэх;
  • Маркетинг, борлуулалтын орлого, зардлыг төлөвлөх, үр ашгийг тооцох, тайлагнах;
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Маркетингийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;
  • Англи хэлний гүнзгий түвшний мэдлэгтэй;
  • Маркетингийн менежерээр хоёроос дээш жил ажилласан туршлагатай;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, аливаад хариуцлагатай ханддаг;
  • Шинийг эрэлхийлэгч бүтээлч сэтгэлгээтэй;
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй;
  • Удирдан зохион байгуулах чадвартай;
Нэмэлт:

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ажил горилогчид:

  • Таван Богд Группийн төв байран дээр ирж анкет бөглөх
  • http://anket.tavanbogd.com/ линкеер анкет бөглөх
  • hrs@tavanbogd.com и-мэйл хаягаар резюме илгээж болно

Анкет бөглөх зааварчилгаа: Таван Богд Трейд ХХК - Алба хэлтэс - Маркетингийн ахлах менежер гэсэн сонголтыг хийнэ үү.

Зөвхөн анкетаар шалгарсан ажил горилогчийг ярилцлаганд дуудна. Ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Даваа-Баасан гаригийн 10:00-16:00 цагийн хооронд холбогдоно уу.

Холбогдох утас: 99027086,  И-мэйл хаяг: hrs@tavanbogd.com

Цалин:
Тохиролцоно

Төрөл:
Бүтэн цагийн

Түвшин:
Ахлах мэргэжилтэн

Анкет аваx сүүлийн огноо:
2017-12-08

«Буцах