English

Европ зах зээл хариуцсан менежер (Англи/герман хэлтэй)

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Аялал жуулчлалын компанид англи хэлтэй орнуудын зах зээл хариуцаж, дараах үндсэн чиг үүргүүдээр ажиллана:

  • Аялал жуулчлалын компани, байгууллагуудтай холбоо харилцаа тогтоох, шинэ харилцагчыг нээн илрүүлж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх, санал тавих,гэрээ хэлцэл хийх, хамтран ажиллах
  • Харилцагч байгууллага, түншүүдтэй байнгын эргэх холбоотой ажиллаж, мэдээлэл солилцох
  • Зах зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа хийх, бүтээгдэхүүний танилцуулга бэлтгэж үзэсгэлэн, уулзалтанд оролцох
  • Харилцагчийн захиалгын дагуу бүтээгдэхүүн санал болгох, үнэ бодолт хийх, борлуулалт хийх
  • Шаардлагатай тохиолдолд аяллын хөтчөөр ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Аялал жуулчлал, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Аялал жуулчлалын салбарт 1-ээс дээш ажилласан туршлагатай
  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй, хоёрдогч хэлтэй бол /герман/ давуу тал болно
  • Аялал жуулчлалын салбарт ажиллах хүсэл сонирхолтой, цаашид тогтвор суурьшилтай ажиллах
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой
Нэмэлт:

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ажил горилогчид http://anket.tavanbogd.com/ линкеер анкетаа бөглөж илгээнэ үү, мөн hr@juulchin.com и-мэйл хаягаар резюме хүлээн авч байна.

Анкет бөглөх зааварчилгаа: Жуулчин ХХК- Алба хэлтэс - Англи зах зээл хариуцсан менежер гэсэн сонголтыг хийнэ үү.

Зөвхөн анкетаар шалгарсан ажил горилогчийг ярилцлаганд дуудна.

Утас 9909-4374

Э-шуудан

Цалин:
Тохиролцоно

Төрөл:
Бүтэн цагийн

Түвшин:
Ахлах мэргэжилтэн

Анкет аваx сүүлийн огноо:
2018-01-31

«Буцах