English

Тайлан, Бүртгэлийн Менежер /Англи хэлтэй/

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланг СТОУСтандартын дагуу сар, улирал, жилээр бэлтгэх;
  • Гадаад болон дотоодын мэдээлэл хэрэглэгчдэд группийн нэгтгэсэн санхүүгийн тайланг хүргүүлэх ба мэдээлэл хэрэглэгчдээс хүссэн тайлбар тодруулгыг тухай бүр бэлтгэн хүргүүлэх;
  • Охин компаниудын санхүүгийн тайлангуудад хөндлөнгийн аудит хийлгэж; зөвлөмж дүгнэлт авах, охин компаниудад зөвлөмжийг хүргүүлэх;
  • Группийн нэгтгэсэн санхүүгийн тайлан, тодруулгуудыг бэлтгэн хөндлөнгийн аудит хийлгэж зөвлөмж дүгнэлт авах;
  • Зөвлөмжийн дагуу шаардлагатай залруулгуудыг бүртгүүлэх;
  • Охин компаниудын санхүүгийн программ хангамжийн модулийг бүртгэх, гэрээ хийх, лиценз сунгах;
  • Жижиг компанийн санхүүгийн тайланг бэлтгэж тайлагнах;
  • Салбар компаниудыг төлөөлөн татварын байгууллагатай харьцах;
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • НББ чиглэлээр их дээд сургуулийн өдрийн анги төгссөн бакалавр зэрэгтэй;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
  • Санхүүгийн болон хэрэглээний программууд дээр сайн ажилладаг /Word, Excel8 Visio, Power point/;
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан;
  • Ажлын зохион байгуулалт сайтай, хурдтай ажилладаг;
  • Ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай;
  • Нягт нямбай, хариуцсан ажилдаа хариуцлагатай ханддаг;
  • Эмэгтэй;
Нэмэлт:

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ажил горилогчид http://anket.tavanbogd.com хаягаар анкет бөглөх буюу hrs@tavanbogd.com и-мэйл хаягт өөрийн товч намтар буюу CV-ээ ирүүлнэ үү. Зөвхөн анкетын шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийг ярилцлагад дуудах болно.

Цалин:
Тохиролцоно

Төрөл:
Бүтэн цагийн

Түвшин:
Мэргэжилтэн

Анкет аваx сүүлийн огноо:
2017-12-08

«Буцах