English

Хүлээн авах, Оффисийн ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Компанид нэвтрэх гадны зочид, харилцагч, иргэдийг хүлээн авч холбогдох ажилтантай уулзуулах, зохих мэдээллээр хангах;
  • Бичиг баримт, захиа, илгээмж, хэвлэл ирэх бүрт бүртгэлийг хөтөлж холбогдох ажилтанд хугацаа алдалгүй хүргэх;
  • Гадны болон дотуур утасны дуудлага хүлээн авч шаардлагатай мэдээллээр хангах, холбогдох ажилтнуудтай холбож өгөх
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Дээд боловсролтой;
  • 1-ээс доошгүй жилийн ажлын туршлагатай;
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Бичиг баримт, албан хэрэг хөтлөх чадвартай;
  • Бизнес удирдлага, Хүний нөөцийн менежмент чиглэлээр төгссөн бол даваа тал болно;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Хариуцлагатай, зохион байгуулах ур чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах
Нэмэлт:

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ажил горилогчид Таван Богд Группийн төв байран дээр ирж онлайнаар анкет бөглөх буюу anket.tavanbogd.com линкээр орж анкетаа бөглөж илгээнэ үү. Зөвхөн анкетаар шалгарсан ажил горилогчийг ярилцлаганд дуудна. Холбоо барих утас: 99051045, и-мэйл: hrs@tavanbogd.com

Цалин:
Тохиролцоно

Төрөл:
Бүтэн цагийн

Түвшин:
Мэргэжилтэн

Анкет аваx сүүлийн огноо:
2018-01-26

«Буцах