Мэдээлэл

YAMA брэндийн хавар зуны коллекци

YAMA брэндийн хавар зуны коллекци

YAMA брэндийн энэ оны хавар/зуны коллекци нь таныг зах хязгаар нь үл мэдэгдэм эсрэг туйлын ертөнц рүү хөтөлж, өнгөрсөн үеийн харилцан хамаарлаас ангид ирээдүйн мөн чанарыг тольдоно. Ирээдүйг тольдох бидний ертөнц яг л ийм төрхтэй гэмээр зураглалыг энд буулгасан юм. Бүх зүй тогтол нь холимог болон хуваалцахад оршино: коллекцийн үзэл санаа, хэв маяг нь тэр чигтээ орчин үеийн чиг хандлагыг тодорхойлсон гэхэд болно. Загварын хэлбэр бүр сэдэлжүүлсэн ба деталь хэсгүүд нь дэлхийг бүхэлд нь багтаасан мэт гайхалтай зураглалууд тус коллекцид оршин буй...

Шинэхэн коллекцид романтик төрхийг тодотгох зөөлөн ягаан өнгө давамгайлсан. Өнгөний хослолын хувьд сувдан саарал, ягаан, мэдрэхүйн чанарыг өндрөөр илэрхийлэх шүр, эмэгтэйлэг байдлыг тодотгосон маргад зэрэг сэтгэл булаам өнгүүд зонхилжээ. Энэ бол таныг шинэ сорилтод хөтөлж, сэтгэл хөдлөлийн оргилд хүргэх тансаг илэрхийлэмж юм.