Мэдээлэл

XEROX DOCUMENT CENTER ШИНЭ ӨНГӨ ТӨРХТЭЙ БОЛЛОО

XEROX DOCUMENT CENTER ШИНЭ ӨНГӨ ТӨРХТЭЙ БОЛЛОО

“Xerox Document Center” буюу “Хэвлэлийн түргэн үйлчилгээний төв”-ийн маань засварын ажил бүрэн дуусч шинэ өнгө төрхтэй боллоо. Тус төв нь бичиг баримттай холбоотой бүх шатны хэрэгцээг хангах анхны төв бөгөөд бүх харилцагч, хэрэглэгчдэд нээлттэй үйлчилгээ үзүүлж, тэдгээрийн захиалгыг тав тухтай орчинд дэлхийн алдартай Xerox брэндийн дэвшилтэт дижитал технологийг ашиглаж богино хугацаанд чанарын өндөр түвшинд хүссэн тоо ширхгээр А5-А0 хүртэлх хэмжээтэй хэвлэх, хувилах үйлчилгээ үзүүлдэг. 

Түүнчлэн “Xerox Document Center”-ээс түргэн, шуурхай хэвлэлийн үйлчилгээ авахаас гадна оффисын зориулалттай жижиг болон том оврын бүх төрлийн Xerox брэндийн хэвлэх, хувилах тоног төхөөрөмж болон түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг, хорууд, Double A брэндийн бичгийн цаас, үдээсний машин, үдээс, бал, хавтас, стикер цаас, цавуу гэх зэрэг 50 гаруй нэр төрлийн high сегментийн бичиг хэргийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. 

Мөн хяналтын системийн AXIS дэлхийн брэндийн showroom байрлаж байгаа бөгөөд энэ хэсгээс шинэ, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан хяналтын камертай хослон ажиллах шинэ шийдэл, боломжуудтай бодитой танилцаж, сонголтоо хийх өргөн боломж нээгдэж байгаа юм.

AXIS брэндийн хяналтын систем нь дэлхийн тэргүүлэгч Genetec програм хангамжийн хөгжүүлэлттэй төгс зохицон ажилладаг ба үүний нэгэн жишээ нь 2018 онд “Галлериа Улаанбаатар” үйлчилгээний төвийн автоматжуулалтын үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж улсын комисст амжилттай хүлээлгэж өгсөн явдал юм. Энэхүү дэвшилтэт технологи ашиглан нэвтрүүлсэн автоматжуулалтын цогц систем нь хяналтын камерын хөгжүүлэлт, хүн тоолох систем, нэвтрэх систем, тоон зарлан мэдээлэх систем, ухаалаг авто зогсоолын систем, гал, хулгайн дохиоллын системүүдийг өөртөө багтаасан томоохон системүүдийн нэг юм.