English

Мэдээ Мэдээлэл

UNICHARM Монголд – 15 жил арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Эх үрсийн эртний танил MamyPoko ExtraDry живх, Sofy ариун цэврийн хэрэглэл, Moony салфетка зэрэг ахуйн хэрэглээний чанартай бараа бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн Японы №1 Unicharm корпораци Монголын зах зээлд  бараа бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэний 15 жилийн ой энэ онд тохиож байна.

Япон чанарыг Монголын хэрэглэгчдэд таниулсан ойн баярыг тохиолдуулан тус корпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Таван Богд Интернэйшнл ХХК шилдэг харилцагчдаа хүлээн авлаа.

15 жилийн ойн энэхүү арга хэмжээнд Таван Богд Группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан оролцож хамтын ажиллагааны ололт амжилт болон үүнд харилцагчдын оруулсан хувь нэмэр их байсныг онцлон хэлсэн юм.

Мөн энэ үеэр “Таван Богд Интернэйшнл” ХХК-ын зүгээс шилдэг харилцагч нартаа Prius 30 маркийн 3 автомашин, I Phone-8 гар утас, Европт аялах эрх, бараа авах эрхийн бичиг зэрэг урамшууллыг гардуулан өглөө.

15 жилийн хугацаанд нэгэн зорилгын дор бидэнтэй хамт зүтгэсэн эрхэм харилцагчдадаа дахин дахин талархъя.