English

Мэдээ Мэдээлэл

“Улаанбаатар Гурил” XXK-ийн хамт олон “ХАРИЛЦАГЧИЙН ӨДӨРЛӨГ-2018” үйл ажиллагааг 8 сарын 10-нд Дархан хотод амжилттай зохион байгууллаа

Өдөрлөгийн зочид болох орон нутгийн болон сүлжээ дэлгүүрүүдийн харилцагч, борлуулагчиддаа амт чанарын дээд болсон Улаанбаатар Гурил-ын үйлдвэрлэлийн технологи, шат дамжлага, ажиллах хүчин чадал, стандарт зэргийг танилцуулав. Мөн энэ оны болон ирэх жилийн хамтын ажиллагаа, зорилго, зорилтынхоо талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хамтдаа ярилцлаа.

Энэ үеэр хамтдаа Сэлэнгэ аймгийн Ээж мод болон Сайханы хөтлийг зорьж, дурсамж дүүрэн нэгэн өдрийг байгалийн сайханд өнгөрөөлөө.