English

Мэдээ Мэдээлэл

ТОЁОТАГИЙН АМЖИЛТЫН ТҮҮХ

1923 онд Токио хотод болсон их гамшгийн уршгаар хотын цахилгаан тэрэгнүүд эвдэрч үүний улмаас Америкаас их хэмжээний автомашин оруулж ирэв. Хотын иргэдийн дунд хувийн автомашин худалдаж авах хүмүүсийн эрэлт ихсэж байсан үеэр залуухан инженер, бизнесмен Киичиро анх машины бизнест анхаарлаа хандуулж эхэлсэн юм.

Залуу инженер, бизнесмен Киичиро хэцүү бэрхийг үл ажран эх орныхоо хөгжлийн төлөө шинэ зүйл эхлүүлэх тэр тусмаа автомашин үйлдвэрлэх хүсэл зорилгодоо хүрэхийн тулд шантралгүй хөдөлмөрлөсөөр анхныхаа авто хөдөлгүүрийг зохион бүтээж, 1933 онд Тоёота автомат нэхмэлийн машины үйлдвэрт автомашины хэсэг шинээр нээсэн юм.

Улмаар 1935 онд А1 загварын анхны суудлын машины туршилтын загвар бэлэн болж, 1937 онд Тоёота Автомашин үйлдвэрлэх үйлдвэр анх байгуулагдсан түүхтэй. Харин 1941 онд нийтдээ 16000 ширхэг машин үйлдвэрлэсэн ба дийлэнх хувийг нь цэргийн зориулалтын ачааны машин эзэлж байв. Дайны жилүүдэд Тоёотаг цэргийн машин үйлдвэрлэгчээр сонгосон ба дайны дараах 2 жилийн дотор буюу 1947 онд Тоёота 10000 машин үйлдвэрлэсэн баяраа хийж алсын зорилгоо тодорхойлон ажиллацгааж байлаа. 

Киичирогийн улс эх орноо гэсэн сэтгэл, хийж бүтээхийг хүссэн хүсэл тэмүүлэл, мэдрэмжтэй, ухаалаг зан чанар, мөн эцэж цуцашгүй их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд Тоёота анх байгуулагдаж байсан бол өнөөдөр дэлхийн автомашины зах зээлийн тэргүүлэгчдийн эгнээнд  жагссаар байна.       

Таван Богд ХХК нь 2013 оноос эхлэн дэлхийд автомашин үйлдвэрлэлийн салбарт борлуулалтаараа тэргүүлэгч Японы Тoyota брэндийн автомашиныг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна.

2015 оноос эхлэн Монголын зах зээл дээрх нийт Toyota брэндийн автомашинуудад сэлбэг, засвар үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор Япон улсын Toyota Мотор Корпорацийн албан ёсны зөвшөөрөлтэй Toyota Authorized Service Station (TASS) буюу дэлхийн стандартад нийцсэн Toyota Засвар үйлчилгээний төвийг бүтээн байгуулж ажиллаж байна.