Мэдээлэл

Таван Богд Групп японы TEIN брэндтэй хамтын ажиллагааг эхлүүллээ

Таван Богд Групп японы TEIN брэндтэй хамтын ажиллагааг эхлүүллээ

1985 оноос эхлэлтэй Япон улсын автомашины амортизаторын үйлдвэрлэлийн TEIN компани нь улсдаа сайжруулсан өндөр чанарын амортизаторын борлуулалтаар тэргүүлэгч компани бөгөөд Монгол улсад 2013 оноос эхлэн хийсэн өөрсдийн шинжилгээ судалгааны үр дүнд  Land Cruiser 200 маркын автомашинд тусгайлан зориулан үйлдвэрлэсэн TEIN 4X4 болон бусад Toyota, Nissan, Subaru зэрэг бүх төрлийн автомашины TEIN ENDURA PRO PLUS загварыг нийлүүлж эхэллээ. 

TEIN автомашины амортизатор нь Toyota компорацийн шинэ автомашинуудын TRD PRO тоноглолд үйлдвэрээс нийлүүлэгддэг бөгөөд үйлдвэрийн амортизатороос илүү өндөр ачаалал даах, хатуу зөөлөнг хүссэнээр тохируулж болох давуу талтай. Монгол улсад борлуулагдаж буй TEIN 4X4 болон TEIN ENDURA PRO PLUS загварууд нь автомашины энгийн амортизатороос дараах давуу талтай.

Үүнд:

  • Өндөр нам болон хатуу зөөлөн тохируулагч
  • 2 дахин их тос ордог
  • 2 талдаа ажиллагаатай
  • Донсолгоо шингээгч бүхий HBS систем
  • -40 градусын шингэнтэй
  • 60% илүү өргөн диаметртэй
  • Илүү сайжруулсан гангаар хийгдсэн.

Таван Богд Групп нь 2019 оны 3-р сарын 18-аас эхлэн албан ёсны дистрибюторын эрхтэйгээр үйл ажиллагааг эхэлж байгаа  бөгөөд өөрсдийн Хан-уул дүүрэг болон Баянгол дүүрэг дэхь салбар дэлгүүрүүдээр борлуулан үйлчилж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99994980 дугаараас

Салбар 1: ХУД Volkswagen Center-ийн хойно

Салбар 2: Өргөө 1 кино театрын KFC -ын урд.

Facebook хуудас: TEIN Mongolia / Таван Богд /