English

Мэдээ Мэдээлэл

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ УДИРДЛАГУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы урилгаар Японы  "Комияа консалтинг"-ийн менежментийн зөвлөх багш Комияа Казүёши хоёр дахь удаагаа айлчлан ирж Таван Богд Группийн удирдах төвшний 400 гаруй ажилтнуудад “ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ” сургалтыг зохион байгууллаа.

2017 онд зохион байгуулсан сургалтад 300 гаруй удирдлага хамрагдаж байсан бол энэ жилийн хувьд 23 компанийн нийт 400 гаруй удирдлага оролцлоо.

Сургалтын эхэнд Таван Богд Группийн Ерөнхийлөгч  Ц.Баатарсайхан нийт удирдлагуудад Группийн амжилт ололтуудаас дурдаж, ирээдүйн зорилго, алсын хараагаа танилцуулан уг зорилгод хүрэхийн тулд МАНЛАЙЛАЛ ямар чухал болох талаар танилцуулсан юм.