САППОРТ CЕРВИСС MОНГОЛИЯ ХХК

“Саппорт Сервисс Монголия” ХХК нь төв суурин газраас алслагдмал бүс нутгуудад үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч, зам, барилга, геологийн хайгуул, уул уурхайн компаниудад тохилог орчин бүрдүүлсэн хээрийн болон суурин кемпүүдийг байгуулах, нийтийн хоол, угаалга цэвэрлэгээ, засвар үйлчилгээ зэрэг кемпийн цогц үйлчилгээг үзүүлдэг. Нийт 700 орчим ажилтан, албан хаагчидтайгаас 98 хувь нь Монголчууд бөгөөд үүний 72 хувь нь Өмнийн говийн иргэд юм.  Таван Богд Групп нь дэлхийд тэргүүлэгч Францын “Си ай Эс” компанитай хамтран  “Саппорт Сервисс Монголия” ХХК-ийг 2014 онд үүсгэн байгуулсан юм.