Мэдээлэл

ТАВАН БОГД СМАРТ ЭЛЕКТРОНИКС ХХК “SHARP” БРЭНДИЙН АЛБАН ЁСНЫ ДИСТРИБЬЮТЕР БОЛЛОО

ТАВАН БОГД СМАРТ ЭЛЕКТРОНИКС ХХК “SHARP” БРЭНДИЙН  АЛБАН ЁСНЫ ДИСТРИБЬЮТЕР БОЛЛОО

Япон чанараар дэлхийд танигдсан 107 жилийн түүхтэй японы №1 электрон бараа үйлдвэрлэгч Sharp брэндийн албан ёсны дистрибьютерээр Таван Богд Смарт Электроникс ХХК ажиллаж эхэллээ. Sharp нь 1912 онд үүсгэн байгуулагдаж, анх тооны машины үйлдвэрлэлээс гараагаа эхэлж байсан бол өдгөө дэлхийн шилдэг электрон барааны үйлдвэрлэгч болон амжилттай ажиллаж байна. 

Sharp брэнд нь цахилгаан хэмнэлт, эко систем, чанар, инновацыг шингээсэн, хэрэглээнд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн хийдгээрээ дэлхийд алдартай. Зурагт үйлдвэрлэлийн салбарт маш том инновац гаргаж, анхны 8K зурагтыг 2015 онд зохион бүтээсэн.

Смарт электроникст одоогоор Sharp брэндийн 40-70 инчийн энгийн, ухаалаг, android үйлдлийн системтэй зурагтууд; 170-750л-ийн багтаамжтай, 1-4 хаалгатай хөргөгч, хөлдөөгч; 7-15кг-ийн бүрэн автомат, хагас автомат угаалгын машинууд, холигч, зуурагч, ус буцалгагч зэрэг гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна. Sharp брэндийн бүхий л бараа бүтээгдэхүүнийг зөвхөн Таван богд группийн ажилтнууддаа хүүгүй 3 сарын зээлээр санал болгож байна.