English

Мэдээ Мэдээлэл

ПИЦЦА ХАТЫН АНХНЫ РЕСТОРАН САЛБАР НЭЭГДЛЭЭ

Олон улсад Пицца Хат-н хүргэлт, экспресс, ресторан гэсэн 3 өөр төрлийн салбарууд байдгаас Пицца Хат Монголын анхны РЕСТОРАН салбар  Сүхбаатарын талбайн зүүн талд “Галлериа  Улаанбаатар”  төвийн  1-р давхарт 8 сарын 24-д нээгдлээ!

Ресторан салбар бусад салбаруудаас юугаараа өөр вэ? 

  1. Ахлах тогоочийн шөл, зууш, салат, пицца гэх мэт олон төрлийн амтат хоолыг таашаан зооглох боломжтой.
  2. Бармены бэлтгэсэн коктейль, Смүүти, Кофе  зэрэг уух зүйлсийн өргөн сонголттой тул романтик болзооноос эхлүүлээд бүх төрлийн уулзалтад тохиромжтой.
  3. Тав тухтай үйлчилгээ, халуун дулаан уур амьсгалыг та манай мэргэжлийн зөөгчид болон ажилтнуудаас мэдрээрэй.
  4. Тус салбар нь орчин үеийн  шинэ өнгө төрх, дизайнтай ба ширээн дээрээ тоглоомтой гэх мэт хүүхэд багачууд, залуус гээд бүх насны хүмүүст тохиромжтой ая тухтай ресторан юм.