Мэдээлэл

ТӨГС УРЛАЛЫГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГ

ТӨГС УРЛАЛЫГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГ

Ноолуураар хослол Монголдоо урлана гэдэг хэний ч санаанд багтамгүй, бүтэшгүй мөрөөдөл мэт байв. Учир нь ноолуурыг нимгэн даавуу болгох үйл явц нь маш нарийн шат дамжлагаас бүрдсэн, асар их цаг хугацаа шаардсан ажиллагаа байдаг.

Харин энэ ажиллагааг Говь ХК-ийн мэргэжилтнүүдийн удаан туршилт, өнө их хөдөлмөрийн үр дүнд өд мэт хөнгөн 100% ноолууран даавууг урлаж, үүгээрээ анх удаа эрчүүддээ зориулсан төгс хийц бүхий хослолыг хэрэглэгчиддээ барилаа.

Шинэхэн бүтээсэн нарийн даавуу болон түүгээр урласан Монгол эрчүүдийн биед төгс суусан хослолын танилцуулах арга хэмжээ 2 сарын 28-нд зохиогдсон бөгөөд уригдан ирсэн хүндэт зочиддоо бэлэг болгон хамгийн анхны нарийн даавуун хослолыг хувь захиалгаар хийлгэх ховорхон боломжийг олгосон байна.