English

Мэдээ Мэдээлэл

Little Shееp Хот Пот олон улсын сүлжээ рестораны Дэлхийн хамгийн том салбар өнөөдөр нээлтээ хийлээ

2017 оны дэлхийн хамгийн өсөлттэй брэнд болох “Little Sheep” Хот Пот олон улсын сүлжээ рестораны хамгийн том салбар “Галлериа Улаанбаатар” төвийн 3 давхарт нээгдлээ.

2018 оны 1 сард анхны “Home Plaza- Little Sheep” салбараа Хан-Уул дүүрэгт нээж байсан бол хэрэглэгч зочиддоо зориулсан ая тухтай, олон улсын стандартад нийцсэн цоо шинэхэн салбараа өнөөдөр нээж байна.

Нээлтийн арга хэмжээ ''Галлериа Улаанбаатар'' төвд 12 цагаас боллоо. Уригдан ирэх зочдыг ятганы уянгалаг аялгуу, мөн үндэсний хувцacтай бүсгүйчүүд цэнхэр хадаг, мөнгөн аягтай сүүгээр угтан авлаа. Олон сонирхолтой тоглоом үзүүлбэрүүд багтсанаас хамгийн их зочдыг нүд болон чихийг зэрэг  баясгасан нь ‘’Нанта’’ хоолны шоу үзүүлбэр байлаа.

 “ Little Sheep” рестораны шинэ салбар нь  нийт  2500 метр квадрат бөгөөд нэг дор  460 хүн хүлээн авах хүчин чадалтай, 104 хүний багтаамж бүхий дуу тусгаарлагчтай VIP өрөөнүүдтэй, 50-70 хүний хүлээн авалт хийх  Монгол гэрийн хийцийг агуулсан хүндэтгэлийн хэсэг, үйлчлүүлэгчдийн хүүхэд тоглох тоглоомын өрөө, алжаал тайлах массажны өрөө, их хотын залууст зориулсан коктейл бар лоунж зэрэг бүх зүйлийг багтааснаараа  давуу талтай бөгөөд нүүдэлчин Монголчуудын уламжлалт хэв маягийг агуулсан сонирхолтой шийдэл бүхий интерьер дизайнтай, тав тухтай, тохилог орчиндоо та бүхнийг урьж байна.