English

Мэдээ Мэдээлэл

Little Sheep халуун тогооны рестораныг сонгох 5 шалтгаан

Дэлхийд Монголоор минь овоглосон Little Sheep Mongolian hot pot олон улсын сүлжээ ресторан нээгдээд удаагүй ч эмийн ургамал бүхий орц найрлагатай амтат шөл, олон улсын стандарт, тохилог орчин зэргээрээ өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болоод амжжээ.  

2017 онд дэлхийн хамгийн өсөлттэй брэндээр тодорсон Little Sheep хот пот ресторан нь Монголчуудын нүүдлийн хэв маяг, эрүүл мэндэд нэн хэрэгтэй ургамал, ногоог андахгүй мэддэг ухаан, хонины шинэ шөлөөр биеэ тэнхрүүлж анагааж ирсэн түүхэнд үндэслэн үүссэн билээ. Хүмүүс яагаад Little Sheep халуун тогооны рестораныг зорьж, халуун шөл зооглох болсон 5 шалтгааныг танд хүргэе.

1. Шөл нь найрлагандаа 7 төрлийн эмийн ургамал, 5 төрлийн хүний биед хэрэгтэй амтлагчтай.

2. Уламжлалт халуун тогооны хэв маягийг эвдсэн Little sheep хот пот ресторанд Та хооллохдоо эхлээд мах, ногоо, дараа нь гурилаа чанах гэсэн дарааллыг баримтлаарай. Шөлнийх нь өвөрмөц сайхан амт мах, ногоо, гурилнаас нь амтагдах болно. Хамгийн сүүлд нь ширээн дээр байгаа ясны шөлөөр шингэлж уугаарай.

3. Та бэлэн амталсан мөөгтэй, улаан лоольтой, халуун ногоотой болон үндсэн шөлнөөс сонголтоо хийх боломжтой. Хэрэв амтыг нь өөрчилмөөр санагдвал мажаан, гүнжидийн тос, улаан халуун чинжүү, дарсан хар шош зэрэг 9  төрлийн амтлагчнаас дуртайгаа нэмж болдог ба бүгдийг нь хэрэглэсэн ч ямар нэгэн төлбөр нэмж төлөхгүй.

4. Хаврын улиралд  монгол хүний дархлаа сулран, ядарч сульддаг. Ийм үед эх нутгийнхаа эм болсон өвс ургамлаар хооллосон хонины махтай, хүний биед нэн тустай эмийн ургамал бүхий  шөл ууж, ядаргаагаа тайлаарай.

5. Дулаан зогсоолд автомашинаа санаа зовох зүйлгүй байрлуулж, тохилог тав тухтай орчинд үйлчлүүлээрэй.

ШИМ ТЭЖЭЭЛТЭЙГ ӨӨРТӨӨ