Мэдээлэл

''Little Sheep'' олон улсын сүлжээ хот пот рестораны 1 жилийн ой өнөөдөр тохиож байна

''Little Sheep'' олон улсын сүлжээ хот пот рестораны 1 жилийн ой өнөөдөр тохиож байна

Их хаан Хубилайн үед ая дайнд мордсон Монгол цэргүүдийн хийхэд хялбар, цаг бага зарцуулдаг, их аян замд хэрэглэхэд тохиромжтой хоол бол халуун тогооны шөл байсан гэдэг. Биед илчтэй, амин дэмтэй шөлөөр ундаалсан монгол дайчид Евро-Азийг нэгтгэсэн түүхтэй.

Энэ түүхээс улбаалан  бүтээгдсэн, дэлхий нийтэд Монгол хэмээх нэрээр овоглон хүрч байгаа Little Sheep Mongolian Hot Pot маань ийнхүү олон улсын стандарттайгаар эх нутагтаа хүрэлцэн ирсэн билээ.

2018 оны 1 сарын 19 ний өдөр хамгийн эхний салбараа ''Home Plaza'' төвийн хажуудах'' KFC''-гийн 2 давхарт нээж байсан бол 2-дох салбараа 11 сард Дэлхийн хамгийн том салбар хэмээн дуулиантайгаар 11 сарын 14-нд нээсэн билээ.

"Little Sheep"-ын халуун тогооны шөлний давуу талаас дурдвал та шөлөө тусад нь амтлах хэрэггүй юм. Учир нь шөлөнд нь дархлаа дэмжих, тамир тэнхээ нэмэх, ядаргаа тайлахад тустай 7 төрлийн эмийн ургамал, хүний биед хэрэгцээт амин дэм, витамин, эрдэс бодисуудыг агуулсан 5 төрлийн амтлагч орсон байдаг.

''Little Sheep'' ресторан нь 1 жилийн ойн баяраа угтан 17-ны өдрөөс эхлэн  7 хоногийн хугацаанд 1 хүний сэтээ 13,500 төгрөг болгон  худалдаанд гаргалаа. Өвлийн улиралд өөрийгөө хайрлаж ханиад томуу ихтэй энэ үед эрүүл мэндээ бодон амин дэмээр баялаг шөл, шинэхэн ногоо, мах, гурил гээд бүх зүйлийг багтаасан сэтээ зооглоорой.