English

Нийгмийн хариуцлага

Kids cooking class амжилттай зохион байгуулагдав.

3 сарын 25-ны өдөр Говь-Мираж салбарт 45 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр "Хүүхдийн хоолны өдөр" амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтанд хамрагдсан хүүхдүүд маань Кимбаб, жижиг pолл , салмон сүши, өндгөн сүши-г  өөрсдийн гараар хэрхэн хийхийг сурч мөн Нагоми 1 рестораны тогооч Мисо шөлний ач тус болон хэрхэн хийхийг зааж сонирхууллаа. Сургалтанд хамргадсан хүүхдүүд дунд АXА тэмцээн зохион байгуулж 8 настай Урангоо охин түрүүлж салбар ресторануудад хоол идэх ''ЭРХИЙН БИЧГЭЭР'' шагнуулж ээж аавыгаа баярлуулав. 


Сургалтын дараагаар Мираж ресторанаас хотын ''ХАМГИЙН ХАМГИЙН'' цуврал болох 1кг цуйван, Халуун ногоотой үдoн гоймонтой хуургаар хүрэлцэн ирсэн эцэг эхчүүддээ бэлэг барьж бяцхан тогооч нар маань өөрсдийн хийсэн хоолоо ээж аав, багш нарын хамт амтархан идлээ. Амралтын өдрийг бидэнтэй хамт өнгөрүүлсэн оролцогч хүүхдүүд болон цаг заваа гарган ирсэн эцэг эхчүүддээ баярлалаа. 
Дашрамд нийт сургалт орсон тогооч багш нар болон зохион байгуулсан ''Таван Богд Вашёкү'' ХХК-н хамт олондоо баярлалаа