ХААН БАНК

ХААН Банк нь Монгол Улс даяар нийт 541 салбар нэгжтэй үндэсний хамгийн том арилжааны банк бөгөөд иргэд, жижиг дунд үйлдвэрлэгчид (ЖДҮ), байгууллагын харилцагч нартаа банк санхүүгийн цогц үйлчилгээг найдвартай хүргэдэг.  ХААН Банк нь цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн мөнгө олгох зэргээр улс орны төлбөр тооцооны үлэмж хэсгийг дангаар гүйцэтгэхийн хамт Улаанбаатар хот, 21 аймаг, томоохон сумын төвүүд, суурин газарт ATM-ын хамгийн өргөн сүлжээ, интернет, мобайл, SMS банк зэрэг цахим банкны иж бүрэн үйлчилгээг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна “Таван Богд Трейд”ХХК нь Хаан банкны нийт хувьцааны 36 хувийг дангаар эзэмшдэг.

Дэдгэрэнгүй : khanbank.com