English

Мэдээ Мэдээлэл

KFC-ГАЛЛЕРИА САЛБАР НЭЭГДЛЭЭ

Амтат шарсан тахиаг амтлах боломж танд нэг алхмаар ойртлоо. Амтат шарсан тахиатай KFC оюутан залууст зориулсан шинэ салбараа Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар” төвийн 1 давхарт 8 дугаар сарын 22-нд нээлээ.

Тус салбар нь:

  1. Өглөөний 10 цагаас 23 цаг хүртэл үйлчлүүлэгчдээ амтат шарсан тахиагаар үйлчилнэ.
  2. Орчин үеийн интерьер дизайны шинэ трэнд болох ЭКО ЗАГВАРТАЙ. Бусад салбараас илүү тав тухтай, оюутнууд хичээлээ давтах боломжийг бүрдүүлсэн.
  3. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараараа тэргүүлэгч KFC рестораны хамт олон Хурандаа Сандерсын 11 төрлийн нууц жороор хийсэн шунан дурламаар амттай шарсан тахиаг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ хүргэж хэдийнээ талархлыг нь хүлээсэн билээ.
  4. КFC салбарын шинэ өнгө төрхтэй танилцан, амтат шарсан тахиагаа зооглоорой.

Та тус салбарыг зорин үйлчлүүлснээр ногоон байгууламж бүхий эко орчинд амтат шарсан тахиагаа зооглон ая тухыг мэдрэх болно.