English

Нийгмийн хариуцлага

Гэр бүлийн өдөр

Хүүхдээ хэрхэн баярлуулах вэ?

Бяцхан үрс минь хичээл номдоо шамдан аав ээжийнхээ ачыг хариулж, улс эх орныхоо боловсролтой иргэд болохоор хичээцгээж байна. Бид үрсээ хичээлээ хийсэн үү гэж асуудаг болохоос юу хийхийг хүсэж байна гэж асууж байсан удаа цөөхөн биз ээ.

Асууж байсан бол та ямар хариулт авсан бол?

Хүүхдүүдээс авсан судалгааны үр дүнгээс харахад тэд маань аав ээжтэйгээ, дүү, ах эгчтэйгээ хамтдаа цагийг хөгжилдөн өнгөрөөхийг хамгаас илүү хүсдэг гэнэ. Харин хэн бүхнийг баярлуулах хамгийн сайхан газар хаана байдаг вэ?

Хамгаас амтат шарсан тахиатай KFC ресторан сар бүрийн 2 дах бямба гариг бүрт “Гэр бүлийн өдөр” зохион байгуулж, хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа хүүхэлдэйн театрын тоглолт үзүүлж, уралдаан тэмжээн зарлаж, оролцсон хүүхдүүдээ баярлуулдаг билээ. Харин тэднийхээ хөгжилтэй инээд, шуугианд аав ээжүүд бид хамгаас аз жаргалтай нэгэн болдог. Та энэ удаад амжаагүй ч дараагийн удаа аз жаргалтай өдрийг бидэнтэй хамт тэмдэглэх боломжтой. Мэдээллийг www.facebook.com/KFC.Mongolia хаягаас аваарай.