English

Мэдээ Мэдээлэл

Индонез улсын Балид 4 сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ”KFC CHAMPS CHALLENGE 2018” ур чадварын тэмцээнд KFC монгол дахь салбарын Ерөнхий менежер Д.Ганбатаар удирдуулсан баг хамт олон амжилттай оролцож, нийлбэр дүнгээр 2-р байр эзэллээ

Индонез улсын Балид 4 сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ”KFC CHAMPS CHALLENGE 2018” ур чадварын тэмцээнд KFC монгол дахь салбарын Ерөнхий менежер Д.Ганбатаар удирдуулсан баг хамт олон амжилттай оролцож, нийлбэр дүнгээр 2-р байр эзэллээ.

Азийн орнуудын шилдгүүд оролцсон энэхүү тэмцээний ганцаарчилсан төрөлд:

BEST COOK – төрөлд "KFC Хархорин салбар"-ын ажилтан Г.Билгүүн;
BEST SUPPLY BASE – "KFC Энхтайван салбар"-ын ажилтан Б.Түшиг нар эхний байранд шалгарч, шилдгээр тодорсон юм.

Олон улсын тэмцээнд анх удаагаа оролцоод гайхам амжилтын эзэд болж чадсан, KFC-гийн амтат шарсан тахиаг олон улсын стандартын дагуу Монголын хэрэглэгчдэдээ амжилттай хүргэж байгаа баг хамт олноо "Таван Богд Фүүдс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хулан хүлээн авч баяр хүргэлээ.

Танд сонирхуулахад, Дэлхийн брэнд KFC-гийн анхны салбар Монголд нээгдсэний 5 жилийн ой энэ 5 сард тохиох билээ.