English

Мэдээ Мэдээлэл

Английн нэрт дуучин Joss Stone Монголд

Grammy Award-ийн шагналт Английн нэрт дуучин Joss Stone-ний TOTAL WORLD TOUR 2018 оны 3 сарын14-ний өдөр Кемпински Хаан Палас зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа.Энэхүү тоглолт нь НҮБ-ийн гишүүн 193 орноор тойрон аялж байгаа тоглолтын 142 дахь нь манай улс байлаа. TOTAL WORLD TOUR аялан тоглолт нь дэлхийн улс орнуудыг дуу хөгжмийн соёлоор холбох тэдгээрийг танилцуулах зорилгоор үндсэн 3 хөтөлбөрийн дагуу явагддаг ба үүнд:

  1. Тоглолт
  2. Сайн үйлсийн аян
  3. Тухайн орны хөгжмийн соёлыг дэлхий дахинд таниулах зорилгоор нутгийн нэг хамтлаг/дуучинтай дууг нь хамтран дуулдаг уламжлалтай.