English

Нийгмийн хариуцлага

Нарны хүүхдүүдтэй хамт Тэврэлтийн өдрийг өнгөрөөв

Амтат шарсан тахиатай KFC брэндийн “Тэврэлтийн өдөр”-т Улаанчулуут болон зорилтот бүлгийн хүүхдүүд хамрагддаг “Нарны хүүхдүүд” ТББ-ийн 5-12 насны 30 хүүхэд багачууд оролцлоо.

Энэ удаагийн төсөлд хүүхдүүд болон Улаанбаатар Ротаракт клубын гишүүд маань үндэсний хувцасаар гоёж, хүүхдүүдийг таван хошуу малын нэрээр багт хуваан шагай тоглуулж, гэр хэрхэн барихыг зааж, таван хошуу малын дүрс эвлүүлэн тоголсноор хүүхдүүдэд Монгол ёс заншлын талаар мэдлэг олж аван нэг өдрийг үр бүтээлтэй, аз жаргалтайгаар өнгөрүүлсэн гэдэгт итгэлтэй байна.