English

Мэдээ Мэдээлэл

Хүний нөөцийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Таван Богд Группийн Хүний нөөцийн ажилтнууд 2 дах жилдээ “Хүний нөөцийн ажилтны өдөр”-г 10 сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ удаагийн арга хэмжээг Ерөнхий захирал Ц.Баатарсайханы санаачилгаар группийн 14 охин компаниуд төдийгүй хөрөнгө оруулалттай 4 компанийн төлөөллүүд болсон нийт 56 ажилтан оролцож, бие биетэйгээ танилцан, туршлага судлан, цаашид илүү ойртон ажил мэргэжлийн хүрээнд туршлагаасаа хуваалцан ажиллахаар болсон.

Энэ өдөр бүх ажилтнууд төрийн ордонд зохион байгуулагдсан "Үндэсний баялаг - Хүний нөөц" сургалт хэлэлцүүлэгт оролцон мэргэжил нэгтнүүдтэйгээ хөгжлийн шийдлийг хамтдаа ярилцав.