English

Мэдээ Мэдээлэл

HANKOOK үйлчилгээний төвийн нээлтийн өдөрлөг

9 сарын 24 нд SK ZIC тос тослогооны бүтээгдэхүүн болон Hankook брэндийн албан ёсны үйлчилгээний төв БГД Авто плаза 2 худалдааны төвийн зүүн талд  Смарт төвийн урд  нээлтээ хийлээ. Нээлтэнд Таван Богд Трейд Ххк /Автоматив хэлтэс/ Ерөнхий менежер О.Батчулуун болон Ахлах менежер  П.Наранбаяр SK ZIC брэнд хариуцсан менежер Д.Хадборгил Hankook брэнд хариуцсан менежер Б.Зүгжиндорж нар дэлхийн стандарт,  тав тухтай үйлчилгээ, мэргэжлийн механикийн зөвлөгөөг хэрэглэгчдэдээ нэг цэгээс хүргэхийн хамт  SK ZIC 100% бүтэн синтетик сайн чанарын тосыг хэрэглэгчиддээ хямд үнээр худалдаалах болно хэмээн онцоллоо. 

Таван Богд Трейд ХХК нь 2016 оноос эхлэн SK ZIC болон Hankook брэндийн Монгол улс дахь албан ёсны дистирбютрээр сонгогдон ажиллаж байгаа билээ. SK Lubricants компани нь автомашины тос тослогооны материал үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд дэлхийн хамгийн сайн чанарын суурь тос YUBASE-ийн үйлдвэрлэгч юм. Өдгөө SK Lubricants компани нь  дэлхийн 50 гаруй улсад бүтээгдэхүүн нийлүүлэлт хийж байна. Солонгосын №1 дугуй болох Hankook брэнд нь 1941онд үүсгэн байгуулагдаж өдгөө дэлхийд дугуй үйлдвэрлэлт борлуулалтаараа  эхний 6-д ордог компани юм.

Салбар 1 - Хан-уул дүүрэг, Таван богд группийн төв байр, Volkswagen center хойно.

Салбар 2: БГД Авто плаза 2 худалдааны төвийн зүүн талд  Смарт төвийн урд