English

Мэдээ Мэдээлэл

ГОЁО Улаанбаатар Галлериа салбар шинээр нээлтээ хийлээ

Ноолуурыг монголчууд зөөлөн алт гэдэг. Зөөлөн алтаар баялаг-хувцас бүтээгчдийн нэг ГОЁО ХХК нэрийн дэлгүүрээ дахин нэгээр нэмэв.  Улаанбаатар хотын төв зүрх Сүхбаатарын талбайн зүүн талд “Гоёо-Галлериа Улаанбаатар” салбар цоо шинээр үүд хаалгаа нээлээ. Орчин үеийн интерьер дизайны цогц шийдэл бүхий тус дэлгүүрт Гоёо брэндийн бүх төрлийн ноолууран хувцас өнгө загварын өргөн сонголттойгоор худалдаалагдаж эхэллээ. 

Зөвхөн хэрэглэгч таныг угтан үйлчлэх зорилготой нийт 30 худалдааны зөвлөх стиль, хэв маяг, хүссэн имижээ бүрдүүлэхэд тань туслахаар өдөр бүр 09:30-21:30 хүртэл ажиллаж байна. Хүндэт худалдан авагч та бүхэн нэхмэл, сүлжмэл, оёмол, торгон буюу силкен ноолууран хувцсаа тохилог, тав тухтай орчинд сонгон худалдан авалт хийгээрэй.

Монголын төдийгүй дэлхийн ноос ноолуурын үйлдвэр, компаниуд дундаас загварлаг, шинэлэг, сонирхолтой буюу хэрэглэгчийнхээ яг л хүссэн загварыг урлан бүтээж, санал болгосоор ирсэн ГОЁО брэнд ийнхүү хамгийн шинэхэн салбараа өлгийдөн авлаа. Ур хийц, чанарыг дэвшлийг улам сайжруулахын төлөө тасралтгүй шинэчлэл хийж байгаа ГОЁО ХХК-ийн монгол ноолуураар дэлхийг гоёх үйлсэд монгол хэрэглэгч таны оролцоо чухал билээ. Зөөлөн алтаар биеээ дулаалж, хүйтний улирлыг ажралгүй давахын зэрэгцээ хайртай хүмүүсээ ноолуураар гоёж баярлуулахыг урьж байна.

Гоёо Галлериа Улаанбаатар салбарын хаяг: Сүхбаатарын талбайн зүүн талд

Харилцах утас: 976-77115353