Мэдээлэл

Гоёо ХХК-ийн бүтээгдэхүүн Солонгос улсын зах зээлд

Гоёо ХХК-ийн бүтээгдэхүүн Солонгос улсын зах зээлд

Гоёо компани нь 2019 оны 1 дүгээр сард БНСУ-ын CJ группийн CJ ENM компанитай ГОЁО брэндийн бүтээгдэхүүнийг Солонгос улсын зах зээлд худалдах онцгой гэрээг байгуулсан бөгөөд 2 дугаар сарын 12-ны өдөр CJ TV homeshopping сувгаар анхны борлуулалтаа амжилттай хийлээ.
2018 оны хувьд Гоёо компанийн Гадаад худалдааны газар нь 53,000 ширхэг бэлэн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байсан бол 2019 оны дөнгөж эхний 2 сарын байдлаар гэхэд 44,000 ширхэг бэлэн бүтээгдэхүүнийг БНСУ ын зах зээлд нийлүүлж Монгол улсын ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулах, экспортыг өсгөхөд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.