Мэдээлэл

ГОДИВА КАРНИВАЛ ЦУГЛУУЛГЫН ШОКОЛАДНААС ГАЙХАМШГИЙГ МЭДЭР

ГОДИВА КАРНИВАЛ ЦУГЛУУЛГЫН ШОКОЛАДНААС ГАЙХАМШГИЙГ МЭДЭР

Дээд зэрэглэлийн шоколад үйлдвэрлэгч Годива брэнд нь улирал болгон улирлын онцлогтой, дахин давтагдашгүй, цөөн тооны  шинэ бүтээгдэхүүнээр хэрэглэгчиддээ бэлэг барьдаг билээ. 2019 оны хавар, зуны онцгой бүтээгдэхүүнээр хамгийн зоримог шийдэл бүхий олон төрлийн амттанаар гайхшруулах Карнивал шоколадны цуглуулгаа танилцуулж байна.

Таны оюун бодлыг донсолгож чадах энэхүү гайхалтай цуглуулга нь дэлхийг хамгийн их доргиосон багт наадмаас санаа авсны үндсэн дээр уран нарийн бүтэц хийгээд сэтгэл сэргэм амтыг хослуулсан бүтээл болж, амьдрал болон хайрын сайхныг илэрхийлэхийг зорьсон юм.

Годива брэндийн чадварлаг шоколад урлагчдын бүтээл Карнивал цуглуулгаас та таны бүх мэдрэхүйг сэргээх, эрч хүчийг өгөх гайхалтай амтны хослол бүхий шоколадны 5 өөр төрлийн амтыг мэдрэх болно.

Дэлгүүрийн хаяг байршил


Салбар 1: Шангри-Ла Худалдааны төвийн 1 дүгээр давхарт. 
Цагийн хуваарь 10:00-22:00
Холбогдох утас: 75556655


Салбар 2 : Улсын Их Дэлгүүрийн 1 дүгээр давхарт 
Цагийн хуваарь 08:30-22:00
Холбогдох утас: 75107570