ГОВЬ ХК

Дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог Говь ХК нь түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм. Өнөөдөр дэлхийн 30 гаруй орны 140-өөд харилцагчиддаа “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор 100% ноолууран, тэмээний ноосон болон сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бөгөөд дотоодын зах зээлийн 70 гаруй хувийг дангаар эзэлдэг. Таван Богд Групп нь 2007 онд Япон түншүүдийнхээ хамт Говь ХК-ийн хувьцааны 73,45%-ийг эзэмших эрхтэйгээр хувьчлан авсан.

Дэлгэрэнгүй : gobi.mn