English

Мэдээ Мэдээлэл

Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ

Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах Галлериа Улаанбаатар төвд Монголын ноос ноолуурын салбартаа тэргүүлэгч, үндэсний үйлдвэрлэгч Говь, Гоёо брэндийн нэрийн дэлгүүр өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.

Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр тодотголтой Галлериа Улаанбаатар төв дэх Говь, Гоёо брэндийн дэлгүүр нийт 2500 m2 талбайд үйл ажиллагаагаа явуулж байна.

Ингэснээрээ дэлхийн иргэдийг монгол ноолуураар гоёх, дэлхийд танигдсан монгол брэндийг сурталчлах хамгийн том алхам болсон билээ.  Дэлхийн гэх тодотголтой монгол брэндүүд ийнхүү үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, үйлчилгээний стандарт болон хэрэглэгчдийн тав тухтай, тухлаг орчинг сүүлийн үеийн интерьер бүхий дэлгүүрээрээ дамжуулан хүргэж байгаад монголчууд сэтгэл хангалуун байна.

Валютын урсгалыг Монгол руу даллах хүч ганц уул уурхайд байдаг юм биш.  Хамгийн эхэнд эрэмбэлэгдэх салбар бол  зөөлөн алт гэх тодотголтой ноолуурын үйлдвэрлэл юм.

Дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 50 хувийг дангаараа бүрдүүлж буй манай улс энэ давуу талаа ашиглан, эдийн засагтаа эерэг тоонууд авчрах бүрэн боломж бий. Тэгвэл Монголын ноолууран бүтээгдэхүүний салбарт орон зайгаа хэдийнээ эзэлсэн “ГОЁО”, ГОВЬ брэндүүд хөгжил дэвшлийн ШИНЭ түүхийнхээ нэгэн хуудсыг ийнхүү баяжуулж байна.

2017 оны 12 сард Гоёо брэнд нь Таван Богд Группийн охин компаниудын эгнээнд шилжиж байсан бол өнөөдөр  "Говь", "Гоёо" хоёр брэндийн хувьд нэгдэхгүйгээр, үйлдвэрлэлийн хүчин чадал, технологи, ажиллагсдын зөрүүг ойртуулж тус хоёр компани менежментээрээ дэлхийд өрсөлдөх хоёр компани болон ажиллаж байна. 

Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр болох  ГАЛЛЕРИА УЛААНБААТАР–т  Говь, Гоёо брэндүүд  зэрэгцэн оршиж ингэхдээ борлуулалтаараа өрсөлдөх нь. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн ноолуурын түүхий эдийн 50 хувийг хангадаг ч эцсийн бүтээгдэхүүний хувьд энэ тоо хангалтгүй байна.  Тэгвэл ГОВЬ ХК болон  ГОЁО ХХК –нь хөгжлийн стратеги төлөвлөгөөнийхөө дагуу ойрын  3 жилдээ  тус бүрдээ 2,000 тонн түүхий эд бэлтгэх бөгөөд нийтдээ 2,000,000 тонн утас ээрэн, 7 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттойгоо ажиллаж байна. Энэ нь Монгол улсын ноолуурын  түүхий эд бэлтгэлийн 50%, дэлхийн 20%-ийг дангаар бэлдэнэ гэсэн үг. Монголчуудын  сэтгэлээ шингээн урласан ноолууран бүтээгдэхүүнээр Монголын  3,2 сая хүн төдийгүй дэлхийн 7 тэрбум хүн гоёх болно гэдэгт Говь, Гоёо компанийн ажилтнууд итгэл төгс байна.

“GALLERIA  ULAANBAATAR” төвийн албан ёсны нээлттэй холбоотой энэ сарын 15-наас 21-нийг дуустал 7 хоног Говь 50% хүртэл, Гоёо сонгогдсон бүтээгдэхүүнд 60% хүртэл хямдрал зарлаж, нээлтийн урамшуулалд 15-наас 17-ныг дуустал 3 хоногт худалдан авалт бүрт оймс бэлэглэж байгааг дуулгахад таатай байна.

ГОЁО

ГОВЬ