English

Мэдээ Мэдээлэл

Таван Богд Группийн төв байранд Гамшгийн Аюулаас урьдчилан сэргийлэх тактик сургуулилалт болж өнгөрлөө.

4 сарын 25-нд Таван Богд Группийн Хүний Нөөцийн Газар, ХУД Онцгой байдлын хэлтэстэй хамтран ХАБЭА-н сарын аяны хүрээнд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх тактик сургуулилалтыг Таван Богд Группийн төв байранд 300 гаруй ажилтныг хамруулан амжилттай зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаа нь байгууллагын ажилтан, албан хаагч, мэргэжлийн анги бүрэлдэхүүнийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, тэдгээрийг гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох, бэлэн байдлыг хангуулахад бэлтгэх зорилгоор зохион байгуулагдсан юм. 

Уг сургуулилалтад Таван Богд Группийн 300 гаруй ажилтан албан хаагчид, мэргэжлийн анги бүрэлдэхүүнүүд гал унтраах болон осолд өртөгсдөд анхны тусламж үзүүлэх дадлага сургуулилалт хийж мөн аливаа гал, гамшгийн аюулын үед хамтран ажиллагсдынхаа амь насыг авран хамгаалах, туслан дэмжих, арга барил, дадал эзэмшлээ.