English

Мэдээ Мэдээлэл

Таван Богд Группийн Гэр Бүлийн Баяр

Таван Богд Группийн Гэр бүлийн баяр Үндэсний Соёл Амралтын хүрээлэнд 5 сарын 27-нд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү Гэр бүлийн баярт нийт 13 салбар компанийн ажилтнууд гэр бүл, үр хүүхдийн хамт хүрэлцэн ирж нэгэн өдрийг үлгэрийн баатрууд, алиалагч, илбэчингийн сонирхолтой үзүүлбэрийг үзэж, гэр бүлтэйгээ хөгжөөнт тоглоом тоглож баяр хөөр дүүрэн өнгөрөөлөө. Гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийт ажилчдын хүүхдүүд дунд гар зургийн уралдаан зохиогдсоноос 6-9 насанд Киндер миний амттан” сэдэв дор АТМ сервис монголиа-гийн ажилтан Батсүмбэрийн Гүн-Үйлс 1-р байр, 10-12 насанд “Мөрөөдлийн хот” сэдэв дор Таван богд Трейд компанийн ажилтан Булгаагын  Есөн-Эрдэнэ 1-р байр, 13-16 насанд “Хамтын хүч амжилтын түлхүүр” сэдэв дор Таван богд Трейд компанийн ажилтан Оюунтунгалагийн Маргад 1-р байранд тус тус шалгарлаа.