Нийгмийн хариуцлага

“ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” АЯН ӨРНӨЖ БАЙНА

“ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” АЯН ӨРНӨЖ БАЙНА

Засгийн газрын 2019 оны 128 дугаар тогтоол гарч, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийг байгуулан, хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн ихсэж буйтай холбогдуулан 6 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 25-ны хооронд "Орон нутгийн замын хяналт, хөдөлгөөний соёл" нэгдсэн арга хэмжээг эхлүүлсэн.  

“Яараад яахав дээ” аяны хугацаанд орон нутгийн замын ачаалал ихэссэн боловч өмнөх оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу 63.9 хувиар буурч, амь нас нь хохирсон хүн 11 нэгжээр буюу 21.7 хувиар буурсан, харин гэмтсэн хүн 46 нэгжээр буюу 59.5 хувиар буурсан эерэг үр дүн гарсан байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Яараад яахав дээ” аянд нэгдэн хамтран ажилласан Таван Богд ХХК-н хамт олонд Цагдаагийн Ерөнхий Газраас талархал гардууллаа. Замын хөдөлгөөнд соёлтой оролцож дүрмээ баримталсан жолооч танд баярлалаа.