English

Мэдээ Мэдээлэл

“Таван Богд Групп”-ийн 5 компани ТОП 100 Аж Ахуй нэгжээр тодорлоо.

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас шалгаруулдаг “ТОП 100” Аж Ахуй Нэгжид “Таван Богд Групп”-ийн 5 компани тодорлоо.
Үүнд:
o Банкны салбартаа тэргүүлэгч ХААН банк 4-т;
o Дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг ГОВЬ ХК 23-т;
o Катеринг, ложистикийн цогц үйлчилгээ үзүүлдэг "Саппорт Сервис Монголиа” ХХК 48-д
o Дэлхийд тэргүүлэгч Тоёота брэндийн албан ёсны борлуулагч Таван Богд ХХК 59-д;
o Дэлхийд алдартай сүлжээ рестораны соёлыг түгээгч "Таван богд фүүдс” ХХК 99-д тус тус эрэмбэлэгдлээ .


“ТОП-100” аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж, зөвхөн татвар төлөлтийг бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг шалгуур болгодог.

Хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж салбар бүртээ манлайлан ажиллах эрхэм зорилгынхоо төлөө бүтээлч Таван Богдчууд бид хичээн ажиллах болно.

ХАМТЫН ХҮЧ-АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР