Нийгмийн хариуцлага

MAMYPOKO БРЭНДИЙНХЭН ЦУС ХАНДИВЛАЛАА

MAMYPOKO БРЭНДИЙНХЭН ЦУС ХАНДИВЛАЛАА

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч MamyPoko брэнд цус цусан бүтээгдэхүүн шаардлагатай эх үрсийн төлөө Таван Богд Группийн хамт олноо уриалан, цус хандивлах аяныг дөрөвдэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү сайн үйлсийн арга хэмжээнд нийт 60 гаруй ажилтан оролцож, 200 орчим эхийн амь насыг аврах найдвар болсон цус хандивлалаа.

Манай улсад төрөхийн хүндрэлээс болж цус алдсан ээжүүдэд жилд дунджаар 5000 гаруй хүний цусыг сэлбэн хэрэглэдэг тоон мэдээ байна. Хөгжиж буй орнуудын хувьд тухайн улсын цусны хэрэгцээг хангахын тулд 1000 хүн тутмын 15 нь цус өгдөг байхыг ДЭМБ-аас зөвлөжээ.