Нийгмийн хариуцлага

ТА ХҮҮХДИЙНХЭЭ ХАРААГ ШАЛГУУЛЖ АМЖСАН УУ?

ТА ХҮҮХДИЙНХЭЭ ХАРААГ ШАЛГУУЛЖ АМЖСАН УУ?

“Таван богд Фүүдс” ХХК-ийн “KFC” брэндээс санаачлан, “Улаанбаатар Ротаракт клуб” ТББ-тай хамтран 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 92-р сургуулийн I-III ангийн 645 хүүхдийг нүдний үзлэгт хамруулан, шил зүүх нэн шаардлагатай 88 хүүхдэд нүдний шил бэлэглэж, 197 хүүхдийг нарийвчилсан үзлэгт хамруулсан. 

Хүүхдийн нүдийг бага наснаас нь эхлэн тогтмол шалгуулах нь тэдний сургалт хөгжлийн амжилтад нөлөөлж, улмаар харааны бэрхшээл болон бусад эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлдэг.