English

Мэдээ Мэдээлэл

ГОДИВА брэндийн анхны дэлгүүр албан ёсоор нээгдлээ

Дэлхийд алдартай Godiva Chocolatier нь Монгол Улсын топ компанийн нэг “Таван Богд Трейд” ХХК-д Годива брэндийн дэлгүүрийг нээн хөгжүүлэх эрхийг албан ёсоор олгосон бөгөөд анхны салбараа Шангри-Ла моллын 1 давхарт 8 сарын 10 –ны өдөр нээлээ.

Годива брэндийн амтат шоколад дэлхийн 100 гаруй орноор аялж, шоколаданд дурлагсдад баяр хөөр бэлэглэсээр ийнхүү Монголд ирлээ.

Шоколадны мэргэжилтнүүд хамгийн шилэгдмэл, дээд зэргийн түүхий эд ашиглан, дэвшилтэт технологи болон гар арга хослуулан, өөрсдийн ур чадвар, хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээгээ шингээн энэхүү Бельгийн тансаг зэрэглэлийн шоколадуудыг бүтээдэг.

Годива брэндийн нэрийн дэлгүүрт Бельги өв уламжлалыг шингээсэн амтат шоколадны гоёмсог савлагаатай төрөл бүрийн цуглуулга худалдахаас гадна зөөлөн зайрмаг, сэргээх хүч бэлэглэх чоколиксир зэрэг бүтээгдэхүүнүүд худалдаалагдана. Мөн улирлын онцлогтой коллекциуд гаргадаг.

Та  Годива брэндийн шоколадуудаас хүссэнээ сонгон амтлах боломжтой. Учир нь та өөрийн дуртай шоколадуудаа ширхэгээр ч сонгон авах боломжтой.

Хамгаас хайртай хүмүүсээ бас өөрийгөө баярлуулахыг хүссэн хэн бүхний дурлах амттай Годива брэндийн нэрийн дэлгүүрт та бүгдийг урьж байна.