Нийгмийн хариуцлага

Таван Богд Групп Төв аймгийн Сэргэлэн суманд хүүхдийн “Тоглоомын талбай” байгуулж өглөө!

Таван Богд Групп Төв аймгийн Сэргэлэн суманд хүүхдийн “Тоглоомын талбай” байгуулж өглөө!

Хүүхэд бүрд ижил, тэгш боломжтой ээлтэй нийгмийг бүтээхийн төлөө Таван Богд Трейд ХХК #ТЭГШБОЛОМЖ дуудлагад нэгдэн Төв аймгийн хүүхдүүдэд зориулж тоглоомын талбай байгуулж өгсөн юм.

Энэхүү тоглоомын талбайд 50 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийж, 336м2 иж бүрэн сагсан бөмбөгийн талбай болон хүүхдийн модон тоглоомын талбай, 2 саравч сүүдрэвч байгуулсан байна. Үүнээс гадна тоглоомын талбайн хажууд цэцгийн мандал хийж, цэцэг тарин 162м2 талбай зүлэгжүүлэлтийн үрсэлгээ хийсэн нь хүүхдүүдийг эрүүл агаартай, тохилог орчинд тоглох боломжийг бүрдүүлжээ.

Хамгийн анх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Таван Богд Фүүдс ХХК буюу KFC брэнд цагаан даваанд байрлах хүүхдийн тоглоомын талбайг засаж тохижуулж өгснөөр хүүхэд бүрд ижил, тэгш боломжтой нийгмийг бүтээхийн төлөө #ТЭГШБОЛОМЖ CHALLENGE эхэлсэн. Харин дараа нь Таван Богд Фүүдс Пицца ХХК мөн адил Баянхошууны эцэст хүүхдийн иж бүрэн тоглоомын талбай байгуулж өгсөн билээ.

Цаашид ч Таван Богд Группийн салбар, компаниуд хүүхдэд ээлтэй олон олон ажлуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж, хэрэгжүүлсээр байх болно.

#Хүүхдэд_Ээлтэй_Нийгмийн_Tөлөө_Хамтдаа

#Таван_Богд_Групп #Ид_Шидтэй_Групп