Нийгмийн хариуцлага

ПИЦЦА ХАТ БРЭНД БАЯНХОШУУНЫ ЭЦЭСТ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛЛАА

 ПИЦЦА ХАТ БРЭНД БАЯНХОШУУНЫ ЭЦЭСТ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛЛАА

Таван Богд Группийн салбар, компаниуд хүүхэд бүрд ижил, тэгш боломжтой нийгмийг бүтээхийн төлөө  #ТЭГШБОЛОМЖCHALLENGE-д нэгдэн хүүхдэд ээлтэй ажлуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийсээр байгаа билээ.

Таван Богд Фүүдс Пицца ХХК буюу Пицца Хат брэнд ч бас энэхүү чалленжид нэгдэж олон нийтийн саналаар Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Баянхошууны шинэ эцэст байрших хоосон талбайд ‘’Хүүхдийн тоглоомын талбай’’ байгуулж өглөө.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд бүрийг эрүүл аюулгүй орчинд сурч хөгжих, тоглон наадах тэгш боломжоор хангах зорилготой эхлүүлсэн энэхүү ажлын үр дүнд олон хүүхдийн инээд хөөр, баяр баяслаар дүүрэн байлаа. Тоглоомын талбайг хүлээлгэж өгөхдөө Пицца Хат –ын хамт олон хүүхэд багачуудынхаа төлөө цаашид ч илүү ихийг хийх болно гэдгээ онцолсон юм.

 

Эх орны ирээдүй болсон бяцхан багачууддаа тэгш боломж олгож, тэднийг баяр хөөртэй байлгах нь томчууд биднээс 100% хамаарах тул хувь хүн болон албан байгууллагуудыг энэхүү давалгаанд нэгдэхийг уриалж байна.

 

#Хүүхдэд_Ээлтэй_Нийгмийн_Tөлөө_Хамтдаа #Пицца_Хат_Брэнд

#Таван_Богд_Групп #Ид_Шидтэй_Групп