Мэдээлэл

ГАЛЛЕРИА УЛААНБААТАР ТӨВИЙН ШИНЭ ӨРГӨТГӨЛИЙН ТАЛБАЙД БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭЭРЭЙ

ГАЛЛЕРИА УЛААНБААТАР ТӨВИЙН ШИНЭ ӨРГӨТГӨЛИЙН ТАЛБАЙД БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭЭРЭЙ

Төв талбайн зүүн талд байрлах Галлериа Улаанбаатар худалдаа, үйлчилгээний төв өргөтгөлийн шинэ талбайтай боллоо.

Шинээр ашиглалтад орж буй тус талбайд хүүхдийн тоглоомын газар, гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлэх салон болон эрэгтэй, эмэгтэй хувцасны дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой.

Гадаад дотоодын жуулчдын хамгийн их зорин үйлчлүүлдэг тус төвд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний хамгийн ашигтай борлуулалтын сувгийг нээх боломжийг бүү алдаарай.

Галлериа Улаанбаатар төв нь хуучнаар Хэвлэх Үйлдвэрийн барилгыг 1929 оных нь түүхэн дурсгалт байдлыг орчин үеийн дизайны шийдэлтэй хослуулан сэргээн засварлаж, хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй төв хэсэгт өнгө нэмэн сүндэрлэсэн ба одоогоор Галлериа Улаанбаатар төвд Говь, Little sheep Hot Pot, Галлериа Сувинерийн дэлгүүр, KFC, Pizza hut, Хаан банк, Michel&Amazonka, Ecco гэх зэрэг дэлхийн болон дотоодын томоохон брэндүүд үйл ажиллагаа явуулж байна.

Та бүхэн түрээсийн талбайтай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл galleria-om@tavanbogd.com болон 99059624 дугаараар холбогдоно уу.

Галлериа Улаанбаатар төвийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус энд дарж аваарай. Түрээслэх хүсэлтэй бол энд дарна уу