Мэдээлэл

ПИЦЦА ХАТ БРЭНДИЙН ЦОО ШИНЭ САЛБАР ЯАРМАГТ НЭЭГДЛЭЭ

ПИЦЦА ХАТ БРЭНДИЙН  ЦОО ШИНЭ САЛБАР ЯАРМАГТ НЭЭГДЛЭЭ

 

‘’Пицца Хат’’ брэнд нь 5 сарын 29-нд Яармагийн ‘’Номин Моторс’’-ын 1 давхарт Нисэх, Яармаг, Буянт-Ухаа орчмын хэрэглэгч нартаа илүү ойртож халуун пиццагаа хүргэхээр ‘’Пицца Хат Хангарьд’’ шинэ салбараа нээлээ. Энэ салбар нь Пицца Хат брэндийн 14 дэх салбар ба цаг үеийн байдалтай холбогдуулан анх удаа ОНЛАЙНААР нээлтээ хийлээ.

Дэлхийн 100 гаруй оронд 18,000 гаруй салбартай, Пицца Хат брэнд нь Монголын хэрэглэгчиддээ амтат пиццагаа хүргэж эхлээд 6 жил болж байгаа ба өнөөдөр  хүргэлтийн ‘’Пицца Хат Хангарьд’’ салбарын нээлтийн үеэр үйлчлүүлсэн эхний 50  хэрэглэгчиддээ урамшуулал, бэлгийг бэлдсэн байна.

Энэ салбарын онцлог нь анхны үйлчилгээний төвд нээгдсэн хүргэлтийн салбар тул 1 дороос олон үйлчилгээ авахаас гадна Яармагийн зам дагуу байрлаж байгаа тул аян замд гарахдаа ороод гарах боломжтой юм.

 

‘’Пицца Хат Хангарьд’’ салбар нь өдөр бүр 09:00-22:00 цагийн хооронд, хүргэлт нь 10:00-00:00 цагийн хооронд, Яармагийн Номин моторс төвийн 1-р давхарт ажиллаж байгаа тул та бүхнийг гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна.

Амтат пиццагаа яг одоо захиалах бол 75-55-55-55, www.pizzahut.mn