Мэдээлэл

L’Occitane брэнд Хан-Уулын И-март дэлгүүрт нээгдлээ!

L’Occitane брэнд Хан-Уулын И-март дэлгүүрт нээгдлээ!

Амьд байгалийн нандин бэлэг гэгддэг  L'Occitane брэнд хэрэглэгчдэдээ улам ойртон 5 сарын 23-ний өдөр бөөн бөөн бэлэгтэйгээр Хан-Уулын Имарт дэлгүүрийн 2-р давхрын гоо сайхны тасагт  цоо шинэхэн салбарын нээлтээ хийлээ. 

Нээлтийн урамшуулал болгон эхний 100 худалдан авалтад гарын бэлэг бэлэглэж, үйлчлүүлэгчиддээ үнэгүй арьс арчилгааны зөвлөгөө өглөө. 

Найрсаг дотно үйлчилгээгээр таныг угтан авах Хан-Уулын И-март салбарт эрэгтэй, эмэгтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн, анхилам үнэрт сүрчиг, үс арчилгаа, бие арчилгаа, өрөөний тансаг үнэртүүлэгч зэрэг 6 ангиллын нийт 450 нэр төрлийн жинхэнэ байгалийн гаралтай бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. 

Францын L’Occitane брэнд нь дэлхийн 90 гаруй улсад 3600 гаруй бутик дэлгүүртэй бөгөөд  Улаанбаатарт Шангри-Ла Малл болон УИД-т салбартай. 

Амьдралын тань чухал мөчүүдэд үргэлж хамт байдаг хайртай хүмүүстээ бэлэглэх хамгийн төгс бэлэг бол эргэлзээгүй L’Occitane брэндийн бүтээгдэхүүн юм.

Таны сонгосон бүтээгдэхүүн, бэлгийг бид өнгөлөг сав баглаа боодол, чамин тууз чимэглэлээр нандигнан боож өгч үйлчлэх тул та L'Occitane брэндийн цоо шинэхэн брэндээр ирж ая тухтай үйлчлүүлээрэй. 

Амьд байгалийн нандин бэлэг "L'Occitane" брэнд